Тод толь|教育線上App不用買

シェア記事:

【免費教育App】Тод толь-APP點子

Энэхүү толийг монгол хэлтэн хэн бүхэн болоод монгол хэл сонирхон үзэгч, судлагчийн өргөн хэрэгцээнд зориулан бүтээсэн болно.

Энэхүү тайлбар толийг "Тод толь" хэмээн нэрлэж цахим хувилбараар 2006 онд анх олны хүртээл болгосон билээ.

Уг толины багасгасан хувилбарыг "Монгол хэлний Сурагчийн тайлбар толь" хэмээн 2011 онд CD болгон гаргаж, одоо iOS төхөөрөмжинд зориулан гаргаж байна.

Уг хувилбарт зөвхөн А толгой үсгээр эхэлсэн үгсийг үнэгүй хайна. Бусад үсгээр эхэлсэн үгийг тайлж уншихын тулд бүрэн эхийг ХУДАЛДАН АВНА уу.

Үгсийг жагсаан, тайлбарт тухайн үг ямар үгийн аймаг болохыг заасан товч тэмдэглэл, үгийн тайлбар хэсэг, хэрэв үйл үг бол уг үг хэвийн ямар ямар залгавраар хувилахыг харуулсан тэмдэглэл (х. -уул-; -гд-; -лд-; -лц-), монгол бичгийн бичлэг зэргийг харуулсан болно.

Толгой үгийг том үсгээр бичиж, тайлбарыг их төлөв нэг өгүүлбэрт багтаан, ердийн үсгээр бичсэн.

Тод хар үсгээр тайлбар бүхий холбоо үгийг бичиж, холбогдох жишээг налуу үсгээр бичлээ.

Монгол бичгийн бичлэгийн тухайд Чой. Лувсанжав нарын "Монгол бичгийн хадмал толь" (Уб., 1992)-ийн бичлэгийг гол болгон баримталлаа.

Монгол кирилл үсгээрх бичлэгийг Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь" (Уб., 1983)-ийн бичлэгийг эш болгов.

Ойролцоо утгатай үгсийг тайлбарлахдаа тэдгээрийн найруулгын өнгө аяс, өвөрмөц утгыг аль болох гаргахыг эрмэлзэж тайлбарлахыг зорьсон болно. Чингэхдээ уг үгийн найруулгын өнгө аяс, хэрэглээг заасан "хуучин., этг., яриа., бахад., эс тааш." зэрэг товчлолыг түлхүү хэрэглэснээ тэмдэглэе.

Толгой үгийн утгыг дугуй тэмдэг дотор дугаарлан оноов. Мөн толгой үгийн салаа утга тус бүрийг ром тоогоор дугаарлан өрсөн болно.

Хэлц үгийг тухайн үгийн тайлбарын сүүлд байрлуулж, өмнө нь арга билгийн тэмдэг тавьж ялгав.

【免費教育App】Тод толь-APP點子

【免費教育App】Тод толь-APP點子

【免費教育App】Тод толь-APP點子

【免費教育App】Тод толь-APP點子

免費玩Тод толь APP玩免費

免費玩Тод толь App

Тод толь APP LOGO

Тод толь LOGO-APP點子

Тод толь APP QRCode

Тод толь QRCode-APP點子
熱門國家系統支援版本費用APP評分上架日期更新日期
未知Android
Google Play
1.0
App下載
免費
1970-01-012015-04-19
シェア記事: