Mongolian Ensemble|新聞線上App不用買

シェア記事:

【免費新聞App】Mongolian Ensemble-APP點子

Тус Чуулга анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол 80-д оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон Дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон юм.Ардын урлагийн яндашгүй өв санг хамгаалж өвлүүлэх, орчин цагийн урлагт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон”-оор шагнагдсан бөгөөд тус Чуулгаас:Хөдөлмөрийн баатар -3,Төрийн шагналтан - 8,Ардын жүжигчин -8,Урлагийн гавъяат зүтгэлтэн -6,Соёлын гавъяат зүтгэлтэн -2,Улсын гавъяат жүжигчин -44, нийт уран бүтээлчдийн 50 гаруй хувь нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан байна.Одоо тус чуулга нь хорь гаруй дуучин, Үндэсний хөгжмийн их найралын 70 орчим хөгжимчин, АЖ, ТШ Ц.Сэвжидийн нэрэмжит 50 гаруй бүжигчин, уран нугараач, уран сайхны удирдагч, багш нар, захиргаа, маркетинг, арын алба нийлсэн нийт 220 ажиллагсад, тусгай мэргэшсэн өндөр ур чадвар бүхий уран бүтээлчидтэй үйл ажиллагаагаа явуулж байна.Тус чуулгын дэргэд уран бүтээлийн холбоод үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: “Монголын уртын дууны холбоо”, “Монгол хөөмэйн холбоо”, “Монголын ястан үндэстний ардын богино дууны холбоо”, “Ардын бүжгийн нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллагуудыг чуулгын нэрт уран бүтээлчид толгойлон ажилладаг.

免費玩Mongolian Ensemble APP玩免費

免費玩Mongolian Ensemble App

Mongolian Ensemble APP LOGO

Mongolian Ensemble LOGO-APP點子

Mongolian Ensemble APP QRCode

Mongolian Ensemble QRCode-APP點子
熱門國家系統支援版本費用APP評分上架日期更新日期
未知iOS
App Store
1.0
App下載
免費
2013-07-222015-06-03
シェア記事: